• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монгол, Оросын гоо бүсгүй тодорлоо

China.com       (GMT+08:00) 2015-12-25 09:50:17

24-ний орой буюу зул сарын баярын өмнөх үдэш Хятад, Орос, Монголын гоо бүсгүйн олон улсын 12-р тэмцээний шувтаргын тэмцээн Манжуур хотод болж, Хятад, Орос, Монголын 58 гоо бүсгүй гурван цаг өрсөлдсөний эцэст Хятадын гоо бүсгүй Хуан Шяолин түрүүлж, тэрхүү үдшийн гялалзсан од боллоо.

ӨМӨЗО-ны засгийн газар, Оросын Ар байгалийн хязгаарын районы захиргаа, Монгол улсын Дорнод аймгийн захиргаа хамтран зохион байгуулсан энэ тэмцээн цас мөсний үзэсгэлэн хот Манжуур, Орос Монголын үзэсгэлэн уриан дор болж, шувтаргын тэмцээний үеэр үндэстний хувцас заслын үзэсгэлэн, усны хувцас, ёслолын хувцасны үзүүлбэр үзүүллээ.

Хятад, Орос, Монгол гоо бүсгүйн олон улсын тэмцээн урьд нь Хятад, Орос, Монголын олон улсын миссын тэмцээн нэртэй байсныг 2015 онд албан ёсоор нэрийг нь өөрчилжээ. Бүртгэлээр, энэ удаагийн тэмцээнд оролцсон 16-22 насны гоо бүсгүйчүүдийн 29 нь Орос, 15 нь Хятад, 14 нь Монгол улсын иргэн юм. Хятадын 15 гоо бүсгүй Харбин, Ханжөү, Наньжин, Чэндү зэрэг таван бүсийн урьдчилсан тэмцээнээс шалгарч ирсэн юм. Монголын гоо бүсгүйчүүдийн олонх нь Улаанбаатар хотоос ирсэн байлаа. Оросын гоо бүсгүйчүүд 11 бүс нутгаас ирсэн бөгөөд хамгийн холоос ирсэн нь Санкт Петербургээс ирсэн байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе