• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Хятад улс чөлөөт худалдааг дэмжсээр байх болно

CRI       (GMT+08:00) 2017-03-15 12:22:53

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 15-нд 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулган хаалтаа хийсний дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, даяаршлын үйл явцад зарим шүүмжлэл юм уу зарим хүндрэл бэрхшээлд учирсан нөхцөлд Хятад улс эдийн засгийн даяаршлыг хамгаалж, чөлөөт худалдааг дэмжсээр ирсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, даяаршлаас олон орон ашиг хүртэж байна. Гэвч энэхүү үйл явцад хуваарилалт зэрэг зарим асуудал оршиж байна. Эдгээр нь даяаршлын бүх агуулга биш, харин даван туулах ёстой асуудал болно. Даяаршил болон дэлхийн энх тайван хөгжил хамтын ажиллагаа бол нэгэн цогц, салшгүй зүйл юм. Хаалгаа хааж, хөршөөсөө хөндийрөх нь асуудлыг зохицуулж чадахгүй юм. Хятад улс дэлхийн олон оронтой дэлхийн засаглалын системийг сайжруулахад бэлэн байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс зарим бүс нутгийн худалдааны тохируулалтын талаар нээлттэй байр суурьтай байсаар ирсэн бөгөөд үүний үр дүнг харахыг хүсэж байна. Худалдааг чөлөөтэй болгоход ашигтай зүйлд бид бүгд оролцон түүнийг дэмжин урагшлуулна. Нээлттэй байдлаар даяаршлын боломжийг ашиглан ямар ч өрсөлдөөн сорилтоос хоцорч болохгүй гэдгийг хятадчууд ойлгож байна гэжээ.

Өнгөрсөн жил Хятад улс  126 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулж, хөгжиж байгаа орнуудын дунд тэргүүн байр эзэлсэн байна. Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулахыг идэвхтэй дэмжиж байна. Энэ онд "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтыг зохион байгуулж, олон оронтой чөлөөт худалдааны бүс байгуулах буюу хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулаад байна. Эдгээр нь Хятад улсын нээлттэй байхаа өргөтгөх шийдвэр зоригийг харуулж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе