• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөрмонголын залуу дуучин Хөхөөгийн Хөгжилбаатар Монгол улсад анхны уран бүтээлийн цэнгүүнээ хийлээ

CRI       (GMT+08:00) 2017-03-27 16:06:21

Өвөрмонголын залуу дуучин Хөхөөгийн Хөгжилбаатар "Аялгуу эгшгээр дүүрэн жаргая" нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ Монгол улсад анх удаа энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хот дахь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд амжилттай зохион байгууллаа. Дуучин Хөхөөгийн Хөгжилбаатар өнгөрсөн хугацаанд Өвөрмонголын 1 хот, 9 аймагт өөрийн уран бүтээлийн цэнгүүнээ зохион байгуулж, Өвөрмонголчууддаа дуу хуураа хүргэж байсан бол энэ удаад Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа юм. Хятад, Монгол хоёр орны олон сайхан уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн уран бүтээлүүдийг нь монгол түмэн сайн мэддэг. Түүний уран бүтээлийн цэнгүүнд МУГЖ Ц.Өлзий-орших, МУГЖ Г.Батбаяр, МУСТА Л.Банзрагч, МУСТА Д.Цогтбаяр, Өвөрмонголын морин хуурч Б.Уянга, дуучин Г.Урга нар дуу хуураа өргөжээ. МУГЖ Ц.Өлзий-орших, МУГЖ Чаминчулуун, үзэгч Гажидмаа болон Хөхөөгийн Хөгжилбаатар нарын яриаг хүргэж байна.

/Талын Дуу Хоолой Радиогийн сэтгүүлч Хасмөчир, Анхилам мэдээлэв/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе