• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадаас Зимбабвед 1 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-28 16:05:08
27-нд Хятадаас Зимбабвед суугаа элчин сайд Хуан Пин мэдэгдэхдээ, Хятад улс Зимбабве улсад үерийн гамшгийг даван туулж, гамшигт нэрвэгдсэн иргэдэд амьдралын шаардлагатай эд материалаар хангаж, гамшгийн дараах сэргээн босголтыг зохион байгуулахад нь туслах зорилгоор 1 сая ам.долларын тусламж үзүүллээ гэжээ.

Тус өдөр болсон Зимбабве дахь Бээжингийн автомашины хязгаарлагдмал компаний угсарсан анхны машиныг борлуулах ёслолд Хуан Пин оролцохдоо ингэж хэлсэн юм. Түүнчлэн тэрээр бас хэлэхдээ, Хятадын улаан загалмайн нийгэмлэг бас Зимбабвед 50 мянган ам.доллар хандивлаж, Зимбабвед байгаа хятадууд болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс 10 мянган ам.доллар хандивлах болно гэжээ.

Сүүлийн саруудад, Зимбабвед удаа дараа аадар бороо орсноор, тус орны маш олон газарт үерийн гамшиг болж, наанадаж 271 хүн эндэж, 2000 гаруй хүн орон гэргүй болжээ. Үерийн гамшигт бас олон тооны мал үхжээ. Тус орны төв өмнө зүгийн хойд Матабелелан муж, өмнөд Матабелелан муж болон төв муж зэрэг газар нутаг үерт ноцтой өртжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе