• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ираны ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид Орост айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-28 10:53:35
Орон нутгийн цагаар 3-р сарын 27-нд, Ираны ерөнхийлөгч Хассан Рохани болон Гадаад хэргийн сайд, Уул уурхай, худалдааны сайд, Газрын тосны сайд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд болон Ираны Төв банкны захирлыг оролцуулсан дээд зиндааны төлөөлөгчдийн баг Орост айлчилсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хассан Рохани 2 хоног айлчлах хугацаандаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ерөнхий сайд Дмитрий Медведев нартай уулзана. Хоёр тал бас эрчим хүч, эдийн засгийн салбарыг багтаасан хамтын ажиллагааны 10 бичиг баримтад гарын үсэг зурах бөгөөд хоёр орны ирээдүйн харилцааны хөгжлийн зураг төлөвлөгөөг хийх юм байна.

Хассан Рохани Ираны цөмийн хэлэлцээрт гарын үсэг зурах ба хэрэгжүүлэх талаар Орос нааштай үүрэг гүйцэтгэсэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хоёр талын цөмийн салбарыг оролцуулсан хамтын ажиллагаа илүү үр дүнд хүрэхийг хүсжээ. \Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе