• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Шинэ Зеландын олон салбарын төлөөлөгчдийн хамт үдийн зоогт оролцов

CRI       (GMT+08:00) 2017-03-28 17:25:10

3-р сарын 28-нд Шинэ Зеландын олон салбарынхан Хятадын ерөнхий сайд Ли Кэчяны буудалласан буудалд томоохон хүлээн авалт зохион байгуулж, Ли Кэчян тэргүүтэй Хятадын төлөөлөгчдийн Шинэ Зеландад айлчилсныг тэмдэглэв.

Ли Кэчян үдийн зоог дээр хэлэхдээ, энэхүү айлчлалаар хоёр орны засгийн газар маш олон хамтын ажиллагааны үр дүнтэй байлаа. Үүнээс хамгийн анхаарал татсан зүйл бол Хятад, Шинэ Зеландын чөлөөт худалдааны бүсийн шинэчилсэн загвар болно. Түүний агуулга нь Хятад улсын бусад хөгжсөн орнуудтай байгуулсан чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрийн хамгийн өндөр түвшнийх боллоо. Чөлөөт худалдааны шинэчилсэн загвар нь хоёр талын эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд нэн олон боломж олгох болно гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс Шинэ Зеландтай дээд хэмжээний хэлхээ холбоогоо үргэлжлэн эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, хэдийгээр Хятад Шинэ Зеландын хамтын ажиллагаа Хятад улс болон хөгжсөн орнуудын харилцааны маш олон анхдагчийг бий болгосон боловч хоёр талын хамтын ажиллагаа үзүүр хязгааргүй юм. Үүнээс ч олон анхдагчийг бий болгох болно гэжээ.

Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Инглиш хэлсэн үгэндээ, Шинэ Зеланд Хятадын харилцаа нь Шинэ Зеландын ирээдүйд маш чухал юм. Ази номхон далайн бүс нутгийн эдийн засагт ч маш чухал юм. Хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа өдрөөс өдөр гүнзгийрч, хүмүүсийн хэлхээ холбоо олширч байна. Шинэ Зеланд Хятадын аж ахуйн нэгжүүдийг ирж хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж байна. Хятадын талтай хамтдаа чөлөөт худалдааны шинэчилсэн загвараар боломж тохиол болгож, хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид нягтруулахад бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе