• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Севол" хөлөг онгоцыг удалгүй далайн эрэгт хүргэнэ

CRI       (GMT+08:00) 2017-03-29 10:43:10

Өмнөд Солонгосын "Севол" живсэн хөлөг онгоцыг шүүн татах ажлын ахуй талбайгаас 28-нд мэдэгдсэнээр, инженерүүд өнөө "Севол" хөлөг онгоц болон хөлөг онгоцыг ачсан хагас гүний усан онгоцыг цэвэрлэж, татсан хөлөг онгоцыг далайн эрэгт хүргэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна гэжээ.

"Севол" хөлөг онгоцыг бүрэн татаж гаргаснаас хойш инженерүүд ахуй талбай дахь цэвэрлэх ажиллагааг эрчимжүүлсээр ирэв. "Севол" хөлөг онгоцны уснаас гарсны дараах хүнд нь 14 мянган тонн орчим байна. Үүнд далайн ус, хуран тогтсон лаг шавар 4000 тонн орчим байна. Ажилтнууд хөлөг онгоцыг болон хөлөг онгоцыг тээсэн хагас гүний усан онгоцон дахь бохир ус, лаг шаврыг цэвэрлэх шаардлагатай байгаа гэж Шанхайн шүүн татах товчооны ажилтан тодруулжээ. Өдгөө ахуй талбайд ажилтнууд ээлжлэн хагас гүний усан онгоцны гадаргад 24 цагаар цэвэрлэх ажиллагаа явуулж, "Севол" хөлөг онгоцыг аль болох түргэхэн далайн эрэгт хүргэхээр бэлтгэж байгаа юм байна.

"Севол" хөлөг онгоцыг энэ сарын 25-нд уснаас татан гаргасан бөгөөд энэ нь шүүн татах ажил үндсэндээ амжилттай болсныг харууллаа. Цэвэрлэх ажил дууссаны дараа "Севол" хөлөг онгоцыг ойролцоох Мокпо шинэ гарамд зөөн хүргэж, эрэгт гаргана.

2014 оны 4-р сарын 16-нд 476 хүн тээсэн "Севол" хөлөг онгоц Өмнөд Солонгосын Жеолла Намдо мужийн Бёнгпонг арлаас хойших тэнгист живсэн юм. Хөлөг онгоцноос зөвхөн 172 хүн аврагдаж, 295 хүн амиа алдсан бөгөөд 9 хүн одоо болтол олдоогүй.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе