• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайваний олон нийт Шюань Юань хуангдийн тахилгад оролцоно

CRI       (GMT+08:00) 2017-03-29 15:40:14

Хятадын Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг эрхэлсэн албанаас 29-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг эрхэлсэн албаны хэвлэлийн төлөөлөгч Ма Сяо Гуан хэлэхдээ, Тайваний олон салбарынхны 200 гаруй хүн 2017 Улаагчин тахиа жилийн ханшаар Шюань Юань хуангдийг тахих нийтийн тахилгын ёслолд оролцох гэж байна гэжээ.

Ма Сяо Гуан, Шюань Юань Хуангди бол Хятадын үндэстний хүмүүнлэгийн язгуур дээдэс юм. Ханшны үеэр Хуангдигийн бунханд олон нийтээрээ Шюань Юань хуангдийг хүндэтгэн тахидаг нь Хятад үндэстний үр хойчсын "уг язгуур, удам үндсээ хайх, хийморь сүлдээ сэргээх" уламжлалт ёслолын арга хэмжээ юм. "Улаагчин тахиа жилийн олон нийтээр Шюань Юань хуангдийг тахих тахилга"-ыг Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг эрхэлсэн алба, Төрийн зөвлөлийн Цагаачдын алба болон Шааньси мужийн захиргаа хамтран зохион байгуулж, 4-р сарын 4-ний ханшны өдөр Шааньси мужийн Янь Ань хотын Хуанг Лин сянь дахь Хуангдигийн буханд ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгуулах болно. Тухайн үед Хятадын Гоминдан намын дэд дарга Чэнь Жэнь Жян гувай, Шинэ намын дарга Юй Му Мин гувай, түүнчлэн Тайваний төв, өмнөд нутгаас ирсэн ард олон, залуу оюутнууд гээд 200 гаруй хүн хамт оролцох юм. Тайваний олон салбарын найз нөхөд хүрэлцэн ирж энэхүү тахилгын ёслолд оролцон, өвөг дээдсээ хүндлэн дээдэлж, талийгаачдаа хүндэтгэн дээдсээ санагалзаж, Хятадын үндэстний соёл иргэншлийг хамтдаа өвлөн хөгжүүлэхийг угтаж байна гэж тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе