• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Шинэ Зеландын олон салбарын төлөөлөгчдийн хамт үдийн зоогт оролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-29 09:57:49

Орон нутгийн цагаар 3-р сарын 28-ны өдөр, Шинэ Зеландад албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян буудалласан буудалдаа Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Инглишийн хамт тус орны олон салбарын төлөөлөгчийн үдийн зоогт оролцож, үг хэлэв. Шинэ Зеландын улс төр, бизнес гээд олон салбарын 500 гаруй хүмүүс дээрх үйл ажиллагаанд оролцов.

Эн тэргүүнд Ли Кэчян маори хэлээр хүрэлцэн ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ, Хятад Шинэ Зеланд дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш, хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжсөөр ирсэн ба одоо түүхийн хамгийн сайн үедээ байгаа, олон салбарын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өргөн хүрээнд гүнзгийрэн хөгжив. Шинэ Зеланд Хятадтай харилцаагаа хөгжүүлэх талаар барууны хөгжсөн орнуудыг манлайлж, маш олон "анхдагч"-ыг бий болгов. Зөвхөн харилцан хүндэтгэн, эрх тэгшээр харилцахыг баримталж, нөгөө талын хөгжил боломж авчрахаас биш өрсөлдөөн сорилт авчрахгүй гэдгийг бат итгэвэл, олон орон бүрмөсөн ижил талаа нэгтгэн нийлүүлж, адил бусаа шингээн үлдээж үлдээж, сайн найз, сайн түнш болж чадах юм гэдгийг Хятад Зеландын найрсаг бодит байдал гэрчлэв гэжээ.

Ли Кэчян тэмдэглэхдээ, худалдаа болон хөрөнгө оруулалтыг чөлөөлж хялбарчлахаар төлөөлүүлсөн эдийн засгийн даяарчлал бол дэлхийн эдийн засгийн хурдтай хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин юм. Хятад улс хангамж бүтцийн чанартай өөрчлөлтийг үргэлжлэн урагшлуулж, гадаадад нээлттэй байдлаа хэлбэрэлтгүй өргөжүүлж, нээлттэй том хаалга зөвхөн улам ихсэх болно. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжихэд тустай чөлөөт худалдааны
тохируулалтын хувьд, Хятадын тал цөм нээлттэй байр суурь баримтлах болно гэжээ.

Билл Инглиш хэлэхдээ, Ли Кэчян ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал Шинэ Зеланд, Хятадын харилцааны хөгжил болон олон салбарын бодит хамтын ажиллагааг дорвитой урагшлуулав. Хятадын эдийн засаг эрчтэй хөгжиж байгаа нь Шинэ Зеландын чухал боломж юм. Хоёр орны ард түмэн бүгд хоёр талт харилцааны хөгжлөөс бодит ашиг хүртэж байна. Шинэ Зеланд үргэлжлэн Хятадтай онцгой харилцаагаа сайтар хөгжүүлж, хоёр орны ирээдүй болон Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжил цэцэглэлийн төлөө цуцашгүй хичээхэд бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе