• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эх газартай зэвсэглэлээр өрсөлдөх нь Тайваний ахан дүү нарыг хохироох юм

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-29 15:30:40
Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг эрхлэх албаны төлөөлөгч Ма Шяогуан 29-ний хэвлэлийн бага хуралд хандан, Тайваний тал эх газартай зэвсэглэлээр өрсөлдөх нь зөвхөн Тайваний ахан дүү нарыг хохироох юм гэж онцолжээ. Саяхан Цай Инвэнь Тайваний цэргийн ангийн өөрсдөө шумбагч онгоц судлан үйлдэх тухай арга хэмжээг хөтөлсөн ба АНУ-аас Тайваньд зэвсэг нийлүүлэх нь Тайвань хоолойн тогтвортой байдлыг батлах чухал тулгуур мөн хэмээн илээр хэлсэнтэй холбогдуулан тэрээр дээрх үгээ хэлсэн юм.

Ма Шяогуан, Хятад улстай дипломат харилцаа тогтоосон аливаа улс оронтой Тайваний тал цэргийн болон албаны харилцаа холбоо тогтоохыг бид туйлбартай эсэргүүцнэ. Тайвань хоолойн хоёр эргийн ерөнхий хүчин чадлын зөрүү улам ихсэж байгаа нөхцөлд Тайваний эрх баригчид хэрвээ гадаадаас зэвсэг худалдан авч, довтолгооны шинжтэй зэвсэг хөгжүүлэх зорилгоор цэрэг дайны стратеги гэх мэтээр онгирч, өөрсдөө улс төрийн буруу шугамаар зүтгээд байгаагаа хамгаалах гэж оролдож байгаа бол энэ нь гарах замгүй, харин зөвхөн хоёр эргийн хурцадмал байдлыг гааруулж, сөргөлдөөн буй болгох тул Тайваний эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар ч ач тус авчрахгүй юм гэж онцлон анхаарууллаа.\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе