• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шотланд бие даасан олон нийтийн санал асуулга явуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-29 10:20:55
Шотландын парламент 28-нд санал асуулга явуулснаас, Шотландын засгийн газрын тэргүүн сайд, эрх баригч Шотландын Үндэсний намын удирдагч Николас Штэржины дэвшүүлсэн хоёрдох удаагийн бие даасан олон нийтийн санал асуулга явуулах төслийг дийлэнх гишүүд дэмжсэн байна.
 
Мөн өдрийн санал асуулгын дүнд 69 дэмжсэн, 59 татгалзсан санал авсан ч энэхүү төсөл нь Их Британийн засгийн газрын зөвшөөрлийг авсны дараа сая албан ёсоор хэрэгжих юм байна. "Европоос тусгаарлах" үйл явц дуусахаас өмнө Шотландын бие даасан олон нийтийн санал асуулга явуулахыг эсэргүүцнэ гэдгээ Их Британийн засгийн газар үүнээс өмнө илэрхийлж байсан юм.
  
Их Британийн хэвлэлийнхний мэдээлснээр, Николас Штэржин энэ долоо хоногт Их Британи "Европоос тусгаарлах" үйл явцыг албан ёсоор эхлүүлсний дараа олон нийтийн санал асуулга явуулах шаардлагаа дэвшүүлэх болно. Их Британийн засгийн газар 29-нд "Европоос тусгаарлах" үйл явцыг албан ёсоор эхлүүлэх болно гэжээ. \Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе