• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Обамагийн засгийн газрын зарим бодлогыг Трамп унагааж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-29 10:24:10

АНУ-ын ерөнхийлөгч Трамп 28-нд "бие даасан эрчим хүч" нэртэй засгийн газрын зарлигт гарын үсэг зурсан нь Обамагийн засгийн газрын үеийн цаг уурын өөрчлөлтийн бодлогыг унагаах зорилготой юм.
  
20 гаруй нүүрс олборлогчид болон засгийн газрын зарим албаны хүмүүсийн дэмжлэгтэйгээр, Трамп мөн өдөр Америкийн Байгаль орчинг хамгаалах газарт энэхүү засаг захиргааны зарлигт гарын үсэг зурж, "Обамагийн засгийн газрын үүсгэн байгуулсан нүүрсний дайн"-ыг эцэслүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

Трамп хэлэхдээ, энэ нь Америкийн эрчим хүчний үйлдвэрлэлийн шинэ цаг үе эхэлж, Америкийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хязгаарлалыг цуцлан, засгийн газрын оролцоо, ажлын байрыг боогдуулж байсан дүрмийг арилгасныг харуулж байна гэжээ.
Энэхүү зарлигийн шаардлагын дагуу, Трампын засгийн газар Обамагийн засгийн газрын 2015 онд боловсруулсан "цэвэр цахилгаан эрчим хүчний төлөвлөгөө"-нд засвар оруулах юм байна.
\Ренчинсоо\
    

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе