• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ванчин Богдын аяны ордныг засан шинэтгэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-29 15:33:56

Хөхнуур мужийн Тулаан сянь дахь Шардын Ванчин Богдын аяны ордны эх оронч үзлийн үндэсний эв нэгдэл, дэвшлийн боловсролын суурин газар 28-нд аяны ордны баруун хэсгийн сэлбэн засах ажлыг эхлүүлжээ.

Энэ удаа Ванчин Богдын аяны ордон, том дуган, Арав дахь дүрийн Ванчин Богдын дурсгалын ордон, лам хуврагуудын орон сууц зэргийг шинэтгэн байгуулна. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 60 сая юаньд хүрэх бөгөөд энэ оны 7-р сард ажлаа дуусгахаар төлөвлөж байна.
Шардын Ванчин Богдын аяны ордон бол Хөхнуур мужид байгаа цорын ганц ордон байж, Зургаа дахь дүрийн Ванчин Лувсанбалдан ламын үед байгуулагдаж, Ванчин Богдын дотоодоо ирж шашны үйл ажиллагаа явуулдаг чухал газар байсан бөгөөд Ванчин Богдын харъяан дахь Гэлэгва ёсны сүм хийд байжээ.

Ванчин Богдын аяны ордны зохион байгуулах салбарын хариуцлагатан Лю Сүньсөү танилцуулахдаа, аяны ордон нь өнө удаан түүхтэй бөгөөд Түвдийн Бурханы шашны соёлыг нэвт шингээсэн, шашинтнуудын эх оронч үзлийн боловсролын суурин газар юм. Уг Арав дахь дүрийн Ванчин Богдын дурсгалын ордонд түүх соёлын дурсгалт зүйлүүдийг байрлуулж, өргөн олон сүсэгтэн олон, жуулчдад холбогдох түүхийн өвийг дэлгэн харуулах зорилготой юм гэжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе