• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос болон Иран стратегийн түншийн шинэ харилцаанд шилжих болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-29 10:24:50

Синьхуа Агентлагийн мэдээ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 28-ны өдөр хэлэхдээ, Орос болон Ираны хамтын ажиллагаа маш их үр ашигтай байна. Хоёр орон өндөр чанарын, стратегийн түншийн шинэ түвшний харилцаанд шилжих болно гэжээ.

Кремлийн сайтын мэдээнээс үзвэл, Путин мөн өдөр тус улсад айлчилж байгаа Ираны ерөнхийлөгч Руханитай хэлэлцээ хийсэн бөгөөд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Путин хэлэлцээний дараа хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Орос Ираны харилцаа бол найрсаг бөгөөд харилцан хүндэтгэсэн харилцаа болох юм. Хоёр орон олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Харилцан ашигтай байх харилцааг үргэлжлүүлж, хоёр орны харилцааг шинэ шат үеийн стратегийн түншийн харилцаа болгон дээшлүүлэх болно гэжээ.

Путин хэлэхдээ, 2016 онд, Орос Ираны хоёр талын худалдааны өсөлтийн хэмжээ 70 хувиас давжээ. Хоёр орон худалдаа болон аж үйлдвэрийн хамтын ажиллагааны зураг төлөвлөгөөг үргэлжлэн хэрэгжүүлж, үр тариа, өөрийн орны валютаар тооцоо хийх болон банк санхүү зэрэг салбарын солилцоонд ашигтай нөхцөл бүрэлдүүлэх хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэлцээний явцад бас хоёр тал эрчим хүчний хамтын ажиллагаанд онц анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж онцолжээ.

Рухани 27-ны өдөр Орост хоёр хоногийн айлчлал хийсэн юм. Айлчлалын хугацаанд, Орос Иран хоёр орон төмөр зам, нефть хий, атомын эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарын 15 хэлэлцээр тохиролцжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе