• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн байдлыг хурцдуулж буйг эсэргүүцэж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-29 10:11:16

ОХУ-ын мэдээллийн агентлагийн 28-нд мэдээлснээр, Америкийн БНСУ-д "THAAD" систем байрлуулах, мөн БНАСАУ олон удаа пуужин хөөргөж, цөмийн туршилт хийж буйг Москва эсэргүүцэж байна гэж гадаад хэргийн сайд Сергей Лавров илэрхийлэв.

 
Сергей Лавров Оросын "Аргументы и Факты " сэтгүүлд ярилцлага өгөхдөө, Америк БНСУ-д "THAAD" систем байрлуулж буй нь БНАСАУ-ын заналхийллийг зохицуулахын төлөө гэж мэдэгдэж байгаа хэдий ч "THAAD"-г багтаасан Америкийн пуужингийн довтолгооноос сэргийлэх систем нь Оросын стратегийн хүчинд заналхийлэл болж, орнуудад сөрөг нөлөө үзүүлж байна. Ийнхүү Америкийн энэ ажиллагааг Орос эсэргүүцэж байна гэв.

Тэрээр мөн Солонгосын хойг болон эргэн тойрны нутгуудийн сүүлийн үеийн байдалд санаа зовж буйгаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, БНАСАУ олон удаа баллистик пуужин хөөргөж, цөмийн туршилт хийж буйг Орос эсэргүүцэх бөгөөд Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоол гаргахыг дэмжиж, БНАСАУ-ын аюултай ажиллагааг зэмлэн буруушааж, хориг арга хэмжээ хэрэгжүүлэн, цөмийн төлөвлөгөөг нь болиулахыг дэмжиж байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе