• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сергей Лавров: Путин одоохондоо Трамптай уулзах төлөвлөгөө байхгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-05 16:14:58

Финляндад айлчилж буй ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров 4-ний өдөр Финляндад хэлэхдээ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ойрын үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах төлөвлөгөө байхгүй гэжээ.

Сергей Лавров мөн өдөр Порвоод Финландын ГХ-ны сайд Тимо Сойнитой уулзсаны дараа хэвлэлийн бага хуралд оролцон, ОХУ бүх улс оронтой сайн сайхан харилцаа тогтооход бэлэн байдаг боловч харилцан хүндэтгэх үндсэн дээр байх ёстой. Дональд Трамп мөн Барак Обамагийн хэрэгжүүлж байсан ОХУ-ыг эсэргүүцэх бодлогыг үргэлжлүүлнэ гэж би бодож байна гэжээ.

Тэрээр, АНУ хэрэв Путин, Трампыг уулзуулах хүсэлтэй бол Хельсинки хот хамгийн сайхан газар байх болно. Путин, Трамп энэ оны 7-р сард Германы Хамбургт болох Их 20-ийн удирдагчдын дээд уулзалтын үеэр уулзах боломжтой гэжээ.

Сергей Лавров, Тимо Сойни нар ОХУ болон Европын холбооны харилцааны талаар санал бодлоо солилцжээ. Тимо Сойни хэлэхдээ, ОХУ Украинд гал зогсоох тухай Минскийн гэрээг хэрэгжүүлэхгүй юм бол Европын холбоо, ОХУ-ын харилцааг хөгжүүлэхийн аргагүй гэжээ.

Сергей Лавров хэлэхдээ, ОХУ, Европын холбооны харилцаа одоохондоо хангалтгүй байгаа, хоёр талын харилцаа хэвийн болохыг хүсэж байна. Өрнө дахины улс орнууд Украинд улс төрийн дарамт үзүүлж, Минскийн гэрээг сахиулах ёстой гэжээ.

Энэ оны 3-р сарын сүүлчээр Путин ОХУ-ын Архангельскт болсон Умард туйлын тухай олон улсын чуулга уулзалтад хэлэхдээ, ирээдүйд Трамптай Хельсинкэд уулзахад бэлэн байна гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе