• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 онд дэлхийн ген шилжүүлсэн ургамлын тариалалт 185 сая 100 мянган гад хүрлээ

China.com       (GMT+08:00) 2017-05-05 15:09:46
Олон улсын хөдөө аж ахуйн биотехнологийн программ үйлчилгээний байгууллага 4-нд "2016 оны дэлхийн биотехнологийн буюу ген шилжүүлэн ургуулсан ургамлыг худалдаанд гаргах тухай тайлан" нийтэллээ. Уг тайланд тэмдэглэхдээ, ген шилжүүлэн ургуулсан ургамал богинохон 21 жилийн хөгжлийн явцад 1996 онд 1 сая 700 мянган га-д тариалдаг байснаасаа 2016 онд 185 сая 100 мянган га-д тариалах болж, 110 дахин нэмэгджээ.

Тайланд тэмдэглэхдээ, 2016 онд дэлхийн 26 улсад ген шилжүүлэн ургуулсан ургамал тариалжээ. Үүнд 19 нь хөгжиж буй орон 7 нь хөгжингүй орон байлаа. Хөгжиж буй орнуудын тариалсан хэмжээ нь 54%-д хүрч, хөгжингүй орны тариалсан хэмжээ 46%-д хүрчээ. 2016 онд ген шилжүүлэн ургуулсан ургамал хамгийн их тариалсан орнуудад Америк, Бразил, Аргентин, Канад, Энэтхэг зэрэг улсууд багтаж байна. Дээр дурдсан таван орны тариалсан хэмжээ нь дэлхийн ген шилжүүлсэн ургамал тариалсан нийт хэмжээний 91%-ийг эзэлж байна. Хятад улс 8-р байранд жагсаж, тариалалтын талбай нь 2 сая 800 мянган га-д хүрчээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе