• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн мөргөлдөөнийг намжаах бүсийн хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-06 15:24:06
Сирийн "Ватан" сонины сайт 6-ны өдөр мэдээлснийг үзвэл, Сирид мөргөлдөөнийг намжаах бүс байгуулах хэлэлцээр мөн өдрийн 0 цагаас хэрэгжиж эхэллээ.

Орос саяхан Сирийн баруун нутгийн Идлиб, төв нутгийн Холмес муж болон Дамаскийн дүүрэгт, мөн өмнөд нутагт мөргөлдөөнийг намжаах бүс байгуулж, түүний эргэн тойронд аюулгүйн шугам татаж, шалган өнгөрүүлэх цэг ажиллуулж, мөргөлдөөн гарахаас сэргийлэх санал дэвшүүлсэн юм. Орос, Турк, Иран мөргөлдөөнийг намжаах бүсийн дивээн тэтгэгч орнуудын хувьд цэрэг илгээж, уг бүсийн гал зогсоож байгаа байдалд хяналт тавьж магадгүй байна. Үүнээс гадна, хэт даврагч бүлэглэл уг бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Орос, Турк, Иран гурван орны төлөөлөгч 4-нд Казакстаны нийслэл Астанад мөргөлдөөнийг намжаах бүсийн дипломат баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөргөлдөөнийг намжаах бүсийн хэлэлцээрийг сайтар хэрэгжүүлэх нь Сирийн засгийн газар болон сөрөг бүлгийн гал зогсохыг батлах болон зохих үед улс төрийн хэлэлцээрийг дахин эхлүүлэхэд тустай юм гэж Орос үзэж байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш 4-нд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, Орос Турк Иран гурван орон мөргөлдөөнийг намжаах бүсийн хэлэлцээрт гарын үсэг зурсанд талархаж байгаагаа илэрхийлж, талууд Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахын чухал чанарыг дахин нотлохыг дэмжиж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе