• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын НШУА үүсэн байгуулагдсан 40 жилийн ой тохиож байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-06 17:07:18

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Ван Вэйгуан 5-ны өдөр болсон "Олон улстай нэгдэж буй Хятадын философи, нийгмийн шинжлэх ухааны олон улсын форум" дээр хэлэхдээ, өнөөгийн байдлаар Хятадын НШУА нь Академийн зэрэглэлийн, судалгааны тасгийн зэрэглэлийн болон мэргэжлийн зөвлөхүүд зэрэг гурван төвшинд зөвлөх байгууллагыг байгуулж, нийт 18 мэргэжлийн зөвлөх байгууллага албан ёсоор бүртгүүлээд байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, энэ жил Хятадын НШУА үүсэн байгуулагдсан 40 жилийн ой тохиож буй бөгөөд одоо нэгэнт Хятадын философи, нийгмийн шинжлэх ухааны судалгааны салбарын хамгийн нэр хүндтэй байгууллага болж хөгжин, дэлхийд дээгүүр тооцогдох үндэсний хэмжээний өндөр зиндааны зөвлөх байгууллага болсон байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе