• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын электроник мэдээллийн 5 дахь яармаг болов

CRI       (GMT+08:00) 2017-04-19 11:23:15

Азийн электроник мэдээллийн хамгийн том ерөнхий яармаг гэгдсэн Хятадын электроник мэдээллийн 5 дахь яармаг 9-нд Шэньжэнь тусгай бүсэд нээгдлээ. Тус яармагт Хятадын электроник мэдээллийн аж үйлдвэрийн техникийн сүүлийн үеийн ололт амжилт, хөгжлийн чиг хандлагыг бүх талаар системтэй харуулж, "хиймэл оюун ухаан" хэмээх ойлголт тус яармагийн хамгийн онцлог тал болж байна.

Хятадын электроник мэдээллийн 5 дахь яармагт, смарт клауд хөтөчтэй нэг робот эцэг эхчүүдийн анхаарлыг их татлаа. Энэ робот хүүхдүүдэд үлгэр ярьж өгөх, хүүхдүүдтэй ярилцах, хүүхдүүдийн сонирхсон асуултуудад хариулах чадвартай бөгөөд англи хэлний бяцхан орчуулагч болж, хүүхдүүдийг англи хэл сурахад тусалж чаддаг байна.

Хиймэл оюун ухаанаас хүмүүст өгдөг баяр баясгалан тэдний хүсэл мөрөөдлөөс давжээ. Төрөл бүрийн робот, гэр ахуйн ухаалаг цахилгаан бараанаас ухаалаг тавилга, ухаалаг орон сууц, ухаалаг хот гээд, тус яармагаар "Ухаалаг цаг үеийг нээе" сэдвийн хүрээнд үзмэртэй танилцагсадад ирээдүйн ухаалаг технологийн ид шидийг мэдрүүлж байна.

9-нд болсон цахилгаан бараны яармагийн гол чуулга уулзалт-Шинэ үеийн мэдээллийн технологийн аж үйлдвэрийн хөгжлийн асуудлаарх дээд уулзалтад, IFLYTEK ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Лю Чинфэн энэ видео бичлэгийг үзүүлжээ. Видео бичлэгт АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама хятад хэл сурахад нь тусалсан IFLYTEK ХХК-д талархал илэрхийлсэн байна. Үзэж сонссоход бодит юм шиг үг яриа нь чухамдаа IFLYTEK ХХК-ийн хиймэл оюун ухааны авианы синтез системийн бүтээсэн дуураймал зүйл юм.

Мэдээллийн аж үйлдвэрийн хөгжлийн тэргүүний салбар болох хувьд, хиймэл оюун ухаан нь электроник мэдэээллийн аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, программ хангамж, интернет зэрэг ажил төрлийн сүүлийн үеийн ололт амжилтыг нэгтгэсэн байдаг. Хүн төрөлхтний нийгэм ч механикжуулалт, цахилгаанжуулалт, дижиталжуулалтын үе шатыг өнгөрүүлж, ухаалагжуулалтын үе рүү урагшлан дэвшиж байна. Аж үйлдвэр, Мэдээлэлжүүлэлтийн Яамны дэд сайд Лю Лихуа шинэ үеийн мэдээллийн технологийн аж үйлдвэрийн хөгжлийн асуудлаарх дээд уулзалтад хэлсэн үгэндээ, ухаалагжуулалт нь электроник мэдээллийн аж үйлдвэрийн хөгжлийн чухал чиг хандлага болж, электроник мэдээллийн аж үйлдвэр шилжилт хийх хөгжлийн үедээ байна гэж тэмдэглэжээ.

"ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин роботын шинжлэх ухаан технологиор төлөөлүүлсэн ухаалаг үйлдвэрлэл мандан хөгжиж, орчин үеийн шинжлэх ухаан технологийн шинэ бүтээмжийн чухал тэмдэглэлт үйл явдал болж байна гэж тэмдэглэжээ. Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын энэ оны тайландаа, хиймэл оюун ухаан, интеграл схем, 5 дахь үеийн хөдөлгөөнт холбоо зэрэг технологийн судалгааны хөгжил, үйлдвэрлэлд шилжүүлэх ажлыг түргэтгэж, аж үйлдвэрүүдийн бүлэглэлийг өргөжүүлэн тэлж улам хүчирхэгжүүлэх асуудлыг онцолсон. Гадаад дотоодын аж үйлдвэрийн хөгжлийн практикаас үзвэл, ухаалагжуулалт нь электроник мэдээллийн аж үйлдвэрийн хөгжлийн чухал чиг хандлага болж, түүнд хөгжлийн шинэ шинэ боломж, орон зай, хөдөлгөх хүч болж байна."

2016 онд Google-ийн охин компанийн бүтээсэн Аlpha Go нь хүнтэй тоглосон шатрын тэмцээнд нэг ч хожигдож байгаагүй. Саяхан Хятадад болсон шинжлэх ухааны анхны реалити шоу-"Хамгийн хүчирхэг тархи" программын 4-р улирлын хаалтын уралдаанд "хүний тархины чадамжийн мастерууд болон хиймэл оюун ухааны робот "Шяодү" эцсийн бүлэгт хамтдаа "Оюуны хаан" хэмээх цом хүртсэнээр, хүмүүс хиймэл оюун ухааны талаар цоо шинэ ойлголттой болсон билээ. Хиймэл оюун ухаан бидний амьдралд хэр зэрэг нөлөөлөх вэ гэдэг талаар IFLYTEK ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Лю Чинфэн хэлэхдээ: "Хиймэл оюун ухаан удахгүй хүн төрөлхтнийг орлон олон ажлыг хийж гүйцэтгэх болно. Харин хүн төрөлхтөн энэ чиг хандлагад зохицон, өөрийн шинэ давуу талаа олох хэрэгтэй байна" гээээ.

"Шинжлэх ухаан сэтгүүл 2016 оны 2-р сард өгүүлэл нийтэлж, Хятадын датабэйс 77 хувь байсан. 2016 оны эцсээр бид 30 жил хэрэглэхгүй гэж хэлж байсан. Одоо, хиймэл оюун ухаан манай аж ахуйн нэгж, хувь хүний зайлсхийж болохгүй, заавал түүнд зөв хандах, хөгжлийн хандлагыг дагах, түүнийг ашиглах шаардлагатай болоод байна. Өнөөдөр, нэг чухал нийтлэл гарсан. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг сүйрэлд оруулах зүйл биш, нийгмийг асуудалд тулгарах зүйл ч биш, харин хүн бүр ашиглаж амьдралын арга хэлбэрээ олох явдал юм."

 

/D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе