• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын мөстэй дарсны нутаг"-т ажиллав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-20 16:41:44

Мөстэй дарс гэдэг хүйтний улиралд үзмийн модны мөчирт хөлдсөн үзмээр нэрсэн дарс юм. Түүхий эдийн зардал өндөр, үйлдвэрлэх хэлбэр өмөрмөц, үйлдвэрлэх хэмжээ бага зэргээрээ дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хамгийн үнэтэй дарс юм. Дээд зэргийн чанартай мөстэй дарсны дулааны хэмжээ зэрэг олон талаар хатуу стандарттай тул Австри, Герман, Канад, Хятад зэрэг цөөн хэдэн орны цөөхөн хэдэн бүсэд боловсруулдаг юм.

Хятадын ШУӨЗО-ны Или голын хөндий бол цөөн хэдэн мөстэй дарс боловсруулдаг бүсийн нэг бөгөөд "Хятадын мөстэй дарсны нутаг" хэмээн алдаршжээ. Тэнд зуны халуун нар ид шарж, үзмийг гүйцэд боловсруулан, өвлийн хүйтний эрч үзмийг гүйцэд хөлдөөдөг. Цаг агаарын ийм нөхцөл мөстэй дарс үйлдвэрлэхэд маш тохиромжтой.

Саяхан манай сэтгүүлч Или-д байрладаг И-Жү дарсны компанид очиж, мөстэй дарс нэрэх ажилтай танилцсан байна.
И-Жү дарсны ХК 1964 онд байгуулагдсан бөгөөд одоо Шиньжянд хамгийн томд тооцогдох дарс үйлдвэрлэгч компани бөгөөд мөн цорын ганц мөстэй дарс үйлдвэрлэгч компани юм. Компани нь 40 мянган ам дөрвөлжин метр талбайтай, Франц, Итали зэрэг орноос мэргэжлийн дарсны шилдэг тоног төхөөрөмж импортлон авч, ажиллаж байгаа бөгөөд олон улсын болон дотоодын олон арван шагнал авсан байна.

И-Жү дарсны ХК-ны захирал ТУЗ-ийн дарга Зөү Шиньшань сэтгүүлчид танилцуулахдаа, "ШУӨЗО бол "Торгоны зам"-ын чухал уулзварт байрладаг. Или нутаг Хоргос боомтоос холгүй байрдаг болохоор Төв Ази, Баруун Ази, Өмнөд Ази-д нэвтрэх боломж бүрдэж байна. Манай компани "Нэг бүс нэг зам"-ын хөгжлийн боломжийг ашиглаж, олон улсын зах зээлд хүчээ сориход бэлэн байна" гэжээ.


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе