“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

2017-09-11 16:28:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

Монгол улсын хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Үй Цай бүрэн дунд сургуулийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. 9-р сарын 9, 10-нд Үй Цай сургуулийн Төгөлдөр зусланд тус сургууль байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй цуврал арга хэмжээний нэг болох “Алтан намар” спортын өдөрлөг боллоо.

Энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулж буй Үй Цай сургуулийн спортын өдөрлөгийн нээлтэд Монголын Тусгай олимпын хорооны төлөөлөгчид оролцсоноор тэгш боловсрол эзэмшихийн ач холбогдлыг сурагчдад улам гүнзгий ойлгуусан юм.

“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

Монгол улсын Тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Алтанцэцэг тус өдөрлөгийг нээж үг хэллээ. Тэрээр, сурагчид нэг нэгнийхээ давуу талаас харилцан суралцах, бусдад дэмжлэг туслалцаа үзүүлэхийн эрхэм чанарыг онцолсон юм.

Нээлтийн үеэр тусгай олимпын хорооны удирдах зөвлөл олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргасан төлөөлөгчдөө оролцуулснаараа онлцлог боллоо. Тухайлбал, Лос-Анжлес хотод болсон дэлхийн тусгай олимпын бөөрөнцөг шидэлтийн төрөлд хүрэл медаль, Хонконгод болсон бөөрөнцөг шидэлтийн Зүүн Азийн тусгай олимпоос алтан медаль хүртсэн 70-р сургуулийн сурагч Буянхүүгийн Тулга, 2015 онд Лос-Анжелес хотод болсон дэлхийн зуны тусгай олимпын ширээний теннисний ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, 2016 онд Хонконгод болсон Зүүн Азийн тусгай олимпын усанд сэлэлтийн 100 метрийн төрөлд алтан медаль хүртсэн, Зүүн Азийн бүсийн элч тамирчин, 55-р сургуулийн сурагч Батбаярын Ерөөлт, 2017 онд Австралид болсон дэлхийн өвлийн олимпын заалны хоккейн төрөлд 4-р байр эзэлсэн 63-р сургуулийн сурагч Батбилэг нар оролцсон юм.

“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

Спорт өдөрлөг хоёр өдөр дараалан бага, ахлах анги гэсэн хоёр хэсгээр зохиогдлоо. Хичээлийн шинэ жилийн дараахан намрын үзэсгэлэн бүрдсэн Тэрэлжийн Төгөлдөр зусланд спортын тэмцээн зохиосноор нөгөө талаар сурагчдын эрүүл мэнд, сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлж, тэдэнд багаар ажиллахын үнэ цэнэ, ач холбогдлыг ухааруулсан юм. Тэмцээнд 1-12-р ангийн 1000 орчим сурагчид марафон гүйлт, ойрын зайн гүйлт, байрнаас уртад харайх, 5х5 буухиа, хөгжөөнт буухиа, олс таталт, үндэсний бөхийн барилдаан, “Аав, ээж, би” тэмцээн, сагсан бөмбөг зэрэг спортын төрлөөр анги хамт олноороо өрсөлдсөн байна. 

“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

“Алтан намар” спорт өдөрлөг боллоо

 

Алтаннавч

Их уншсан

холбоотой мэдээ