Кайр хотод ил метроны төсөл хэрэгжүүлнэ

2017-07-19 16:12:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Синьхуа  агентлагийн мэдээ: 18-нд Египетийн ерөнхийлөгч Сеши, Египетийн засгийн газар  болон Хятадын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Кайр хотод ил  метро байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай талуудтай ярилцан, улмаар хоёр тал  анхан шатны нийтлэг ойлголтод хүрсэн байна.

БНХАУ-аас Египетэд  суугаа ЭСЯ-ны худалдаа хариуцсан албаны мэдэгдсэнээр, энэ төслийг Хятадын Сансар  судлалын олон улсын аж үйлдвэрийн корпорац, Хятадын төмөр замын корпорац хамтран  хэрэгжүүлэх юм байна.

Мөн өдөр Египетийн  ерөнхийлөгчийн албаны хэвлэлийн төлөөлөгч Алаа Ёссоф: Египетийн Зам тээврийн  яамны сайд ил метроны төслийн хэлэлцүүлэгт оролцоно. Энэ нь Египетийн Зам  тээврийн яамны төмөр замын иж бүрэн сүлжээ байгуулах төслийн нэг хэсэг юм гэжээ.  Мэдээллээс үзвэл тус төсөл 66 км урт ил метроны шугам, 11 буудалтай, Кайр хотын  дагуул хотуудыг холбох юм байна.


 

Дүүрэнжаргал  орчуулав


Их уншсан

холбоотой мэдээ