Персийн булангийн хямралын тухай Хятадын байр суурийг тодорхойлжээ

2017-07-20 09:37:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Персийн булангийн хямралын тухай Хятадын байр суурийг тодорхойлжээ

19-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И Хятадад айлчилж ирсэн Арабын Нэгдсэн Эмират улсын Батлан хамгаалахын сайд Султан Ал Жабертай уулзаж, Персийн булангийн хямралын тухай Хятадын байр суурийг тодорхойлжээ.

Ван И: Персийн булан тогтвортой байдлаа хамгаалж, Персийн булангийн улс орнуудын хамтын ажиллагааны зөвлөл эв санаа нэгтэй байж, Персийн булангийн орнууд терроризмын эсрэг хамтдаа тэмцэх нь бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхолд нийцнэ. Хятад улс Персийн булангийн орнуудын сайн найз, сайн түншийн хувьд Персийн булангийн хямралыг зохистой зохицуулахыг хүсэж, итгэж байна. Хятадын талын байр суурийг дараах 3 талаар хураангуйлж болно. Нэгт, улс төр, дипломат аргаар зохицуулахыг дэмжиж, талууд олон улсын харилцааны хэм хэмжээг үндэслэн өөр өөрийн олон улсын үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хоёрт, Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд Арабын арга маягаар санал зөрөлдөөнөө зохицуулах хэрэгтэй. Гуравт, талууд даруй яриа хэлцэл хийж, уян хатан байр сууриар эн тэргүүнд ямарваа хэлбэрийн терроризмыг эсэргүүцэх зорилтоор санал нэгдэх хэрэгтэй. Ингэж байж санал зөрөлдөөнөө шат дараатай зохицуулах ёстой гэжээ.

Персийн булангийн хямралын тухай Хятадын байр суурийг тодорхойлжээ

Султан. Дипломат аргаар санал зөрөлдөөнөө зохицуулахыг Арабын тал баримталж, Катар болон бусад орны дотоод хэрэгт оролцохыг хүсэхгүй, хурцадмал байдал шат ахихыг ч хүсэхгүй байна. Персийн булангийн үйл хэргийг зохицуулахын  төлөө Хятадын талын  шударга байр суурийг Арабын тал сайшааж байна. Мөн Гадаад харилцааны сайд Ван И-гийн дэвшүүлсэн 3 зүйлт зорилтыг сайшааж байна. Хятадын талтай хэлхээ холбоо зохицуулалтаа үргэлжлүүлэхэд бэлэн байна гэжээ.

Тэд мөн хоёр талын харилцааны талаар санал солилцож, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын бүдүүвч дор эрчим хүч, аж үйлдвэрийн парк, боомтын бүтээн байгуулалт зэрэг салбарын бүтээлч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг зөвшөөрсөн байна.







Их уншсан

холбоотой мэдээ