Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны хурал болов

2017-09-21 11:08:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны хурал  болов

20-нд Бээжин  хотноо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн  зөвлөлийн дэд ерөнхий сайд, Хятад, Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны  комиссын Хятадын талын дарга Жан Гаоли, ОХУ-ын дэд ерөнхий сайд, тус комиссын  Оросын талын дарга Дворковичтой Хятад Оросын эрчим хүчний хамтын  ажиллагааны комиссын 14-р хурлыг хуралдуулав.

Жан Гаоли: Ши  Жиньпин дарга, Путин ерөнхийлөгч нар анхаарч урагшлуулснаар, хоёр орны эрчим  хүчний худалдаа ил тод үр дүнд хүрэв. ОХУ бол Хятадын түүхий нефтийн импортын  болон цахилгаан эрчим хүчний импортын хамгийн том эх үүсвэр орон бөгөөд нүүрсний  импортын 5 дахь том эх үүсвэр орон болно. Хятад, Оросын зүүн шугамын байгалийн  хий, шингэрүүлсэн байгалийн хий зэрэг эрчим хүчний  салбарын хамтын ажиллагааны томоохон төсөл идэвхтэй ахиж, хамтын ажиллагааны  салбар, арга хэлбэр тасралтгүй өргөжин шинэчлэгдэж байна  гэжээ.

Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны хурал  болов

Дворкович: Сүүлийн жилүүдэд Орос, Хятадын стратегийн  бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа дээд түвшний хөгжлөө хэвээр  хадгалж, хоёр орны өндөр дээд хэмжээний харилцан айлчлал олширч, улс төрийн  итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, бие биеийн гол чухал ашиг сонирхолтой холбоотой  асуудлаар харилцан хэлбэрэлтгүй дэмжиж байна. Хятадын талтай хамт, эрчим хүчний  салбар зэрэг бүх талын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр талт худалдаа,  хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлхэд ОХУ-ын тал бэлэн  байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ