​Түвдийн Линьжи хотын Милиньд газар хөдөлжээ

2017-11-20 09:21:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Түвдийн Линьжи хотын Милиньд газар  хөдөлжээ

Түвдийн албаны сайтын 19-ний өдрийн мэдээлснээс үзвэл, Линьжи  хотын Милиньд 6.9 баллын хүчтэй газар хөдөлж, 6 сяний 12 мянга гаруй хүн гамшигт  өртөн, 2900 гаруй барилга байшин их бага хэмжээгээр нурж сүйдсэн боловч өнөөгийн  байдлаар хүний амь эрсэдсэн, бэртэж гэмтсэн тухай мэдээлэл үгүй байна.  

Өнөөгийн байдлаар, Линьжи хотод 300 гаруй удаа чичирхийлэл үүсжээ.  

Эх сурвалжаас үзвэл, газар хөтөлсний дараа, олон талын хүчин  чармайлтаар, Линьжи хот цаг тухайд нь улс болон мужийн зэрэглэлийн засмал зам  мөн сяний зэрэглэлийн засмал замын 162 саадыг арилгаж, цахилгаан холбооны 53  шугамыг сэргээн, 2384 хүнийг аюулгүй бүсэд шилжүүлж, 680 майхан тарааж өгсөн  байна.

Линьжи хот мөн 2000 гаруй иргэний орон байрыг зохицуулж, 49 түр орон  сууц барьжээ. Сайн-Өлзий 

Их уншсан

холбоотой мэдээ