Далайд бичил хуванцрын шинжилгээ хийж байна

2017-11-20 15:52:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Далайд бичил хуванцрын  шинжилгээ хийж байна

Синьхуа агентлагийн мэдээ:  Хятад улсаас Өмнөд туйлд шинжилгээ хийж байгаа 34 дэх багийнхан 19-нд баруун  Номхон далайд бичил хуванцрын шинжилгээ хийжээ. Судлаачид анх удаагаа ингэж  аяллын зам дагуу шинжилгээ хийж байгаа юм.

Мөн үдээс хойш, “Шүе лүн”  хөлөг онгоцныхон аяллын хурдаа цагт 3 мил болгон бууруулж, бороонд бүтэн цаг  ажиллаж, далайн ёроолоос дээж авч чаджээ.

Хятадын үндэсний тэнгис  далайн байгаль орчны шинжилгээний төвийн эрдэмтэн Жан Шөүфэн: Далайн бичил  хуванцар гэж далайд тунасан 5 миллиметрээс жижиг хуванцар хог хаягдлыг хэлж  байна. Ийм бичил хуванцрыг шувуу, загас зэрэг усны амьтад түүнд наалдсан бохир  бодисын хамт залгидаг ба үүний улмаас улам их бохирдол үүсдэг болохоор энэ тухай  олон улсын хэмжээний судалгаа эрчимтэй өрнөж байна  гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ