Хятад, Америкийн хоёр арми хүмүүнлэгийн гамшгаас авран туслах сургуулилт хийв

2017-11-20 16:06:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Хятад, Америкийн  хоёр арми хүмүүнлэгийн гамшгаас авран туслах сургуулилт хийв

11-р сарын 13-нд, Хятад,  Америкийн хоёр армийн хүмүүнлэгийн гамшгаас авран туслах бодит сургуулилт,  симпозиумын арга хэмжээ АНУ-ын Орегон  муж улсын Сейсайгийн ойролцоох үндэсний  гвардийн цэргийн хуаранд эхлэв. 18-нд Хятад, Америкийн хоёр арми явцуу орон зайд  авран туслах, олсон гүүрнээс авран туслах зэрэг бодит сургуулилт хийв. Иймэрхүү  сургуулилт ирээдүйд хоёр армийн авран туслах хамтын ажиллагаанд их тустай гэж  хоёр талын офицер дайчид үзэв. 

"Нэг хоёр тат, нэг хоёр тат,  нэг  хоёр тат" 18-нд болсон Хятад, Америкийн хоёр армийн олсон гүүрнээс  авран туслах сургуулилтын явцад хоёр цэрэг Хятад хэлээр уриа хашхирч байлаа.  Сургуулилтын чөлөө заваар офицер дайчид бие биеэсээ сурсан  юм. 


Хятад, Америкийн  хоёр арми хүмүүнлэгийн гамшгаас авран туслах сургуулилт хийв

Америкийн Орегон  муж улсын үндэсний гвардийн цэргийн  хуаранд болж буй цэргийн бодит сургуулилт БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын  ерөнхийлөгч Дональд Трамп нарын тохиролцсон, энэ онд багтаан хоёр армийн  хүмүүнлэгийн гамшгаас авран туслах бодит сургуулилт, симпозиумын арга  хэмжээ зохиох чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх бодит арга хэмжээ юм.  Сургуулилтад оролцсон Америкийн тэнгисийн цэргийн хамгаалалтын ангийн дэслэгч  хатагтай Кристен Калдвелл хэлэхдээ,    

"Танай нутгийн газар зүйн  байдал Америктай их ойролцоо. Хятад, Америк өргөн уудам нутаг дэвсгэртэй  учраас харьцуулж болох юм. Хамгийн чухал нь газар зүйн байдлын өөрчлөлтөөс  туршлага хуримтлуулж, байгалийн янз бүрийн гамшгийг хэрхэн зохицуулж буйг мэдэж  авах хэрэгтэй. Хятадын армийн сахилга, дэг журам маш сайн. Жишээлбэл үерийн  улирал болохоос өмнө ямар бэлтгэл хийх, яаж бэлтгэдэг зэргийг ойлгож мэдэж авах  нь нь маш чухал юм” гэжээ.

Энэ удаагийн сургуулилтад  ХАЧА-ийн Өмнөд байлдааны бүсийн хуурай замын армийн барилгын хүчин Америкийн  Номхон Далайн хуурай замын арми, үндэсний гвард, тэнгисийн эргийн хамгаалалтын  хүчний офицер дайчид оролцож, нисдэг тэргээр уснаас аврах, нурангинаас аврах,  агуй, нүхнээс аврах, түргэн гүүр босгох зэрэг сорилт хийнэ.  

Аврах сорилтод оролцож буй  Америкийн армийн дэслэгч Виргил Ньюберри: Тоног төхөөрөмжтэй харьцуулбал аврах  туршлага маш чухал гэжээ.

Хятад, Америкийн  хоёр арми хүмүүнлэгийн гамшгаас авран туслах сургуулилт хийв

"Олон нөхцөлд туршлага маш  чухал байдаг. Аврах ажилд оролцож байсан хүн чухам юу болоод байгаа, цаашдаа юу  болох талаар бусдад хэлж өгч чаддаг. Миний бодлоор туршлага нь технологиос  чухал” гэжээ.

Вэньчуаны газар хөдлөлтийн аврах ажилд  оролцож байсан Хятадын Ардын чөлөөлөх армийн Өмнөд нутгийн байлдааны бүсийн  хуурай замын цэргийн барилгын цэргийн түрүүч Ли Хуайхун энэ удаагийн цэргийн  сургуулилтын үеэр нурангийг цоолж аврах ажилд оролцох туршлагаа Америкийн талтай  хуваалцлаа.

"Тэд нүх гаргах, цоолохдоо төв хэсэгт нүх гаргадаг. Хэрэв энэ  хавтасны цаана шархадсан хүн байна гэж бодвол, төв хэсгийг нь цоолбол  шархдагсдыг гэмтээж мэднэ. Бидний туршлагаас үзвэл, ан гарсан хэсгийн дээд  үзүүр, оройн хэсгийг цоолбол аюулгүй гэдгийг мэндсэн. Бид энэ туршлагаа  хуваалцахад тэд бас хүлээн зөвшөөрч байлаа."

Хятад, Америкийн  хоёр арми хүмүүнлэгийн гамшгаас авран туслах сургуулилт хийв

Хятад, Америкийн армийн  хүмүүнлэгийн авран туслах, гамшгийн аюулыг бууруулах хэлэлцүүлгийг анх 1997 онд  эхэлүүлснээс хойш 13 удаа хэлэлцүүлэг зохиож, энэ онд 5 дахь удаагаа хамтарсан  цэргийн бодит сургуулилт явуулж байна. Цэргийн сургуулилтад оролцсон цэрэг  дайчид ч харилцан ойлголцож, илүү таатай уур амьсгалд сургуулилтаа хийж байна.  Сургуулилтад оролцож буй Америкийн армийн ахлагч, Америкийн Номхон далайн хуурай  замын цэргийн арын албаны орлогч дарга хошууч генерал Дэвидсоны хэлсэнчлэн,  иймэрхүү гамшгийн тусламжийн хэлэцүүлэг маш чухал ач холбогдолтой бөгөөд удаа  бүрийн хэлэлцүүлгээр дамжин харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхэд тустай  юм. 


Их уншсан

холбоотой мэдээ