Хятадын анхны ганц царигт төмөр зам ашиглалтад орлоо

2018-01-11 16:49:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын анхны ганц царигт төмөр зам ашиглалтад  орлоо


1-р сарын 10-нд автомат, жолоочгүй  BYD вагонд зориулсан ганц царигт төмөр зам дүүрэн зорчигч тээж Ниншягийн Хотон  үндэстний өөртөө засах орны Яргай хотын Цэцгийн экспогийн дээгүүр аялж өнгөрлөө.  Ийнхүү Хятадын анхны ганц царигт төмөр зам ашиглалтад орлоо. Ниншягийн Яргай  хотын BYD ганц царигт төмөр зам нь дэлхийн анхны 100 хувийн оюуны өмчийн эрх  бүхий жолоочгүй вагонд зориулсан ганц царигт төмөр зам болсон  байна.  

Бүрэн автомат, нүүр мэдрэгчээр  нүүрээ таниулан вагонд суудаг, интернеттэй шуурхай холбогдох гээд зөгнөлт  киноноос үздэг бүхэн Ниншяд биеллээ олсон байна. BYD ганц царигт төмөр замын  жолоочгүй системийг ерөнхий инженер Ван Фапин танилцуулж хэлэхдээ: BYD ганц  царигт төмөр замаар галт тэрэг бүрэн автоматаар явах бололцоотой. Тэжээл салгаж  жолоочгүй аялж болох бөгөөд зорчигчид цаг ямагт хяналт тавьж, нүүр уншигчаар  таниулах зэрэг олон чадавхтай гэжээ.

Хятадын анхны ганц царигт төмөр зам ашиглалтад  орлоо

 
Бид хамгийн дээд технологийн  жолоочгүй системийг ашиглаж, автоматаар галлаж, автомат шалгалт хийж, гаражаас  автоматаар гарах, оновчтой зогсох, хаалгаа автоматаар нээж хаадаг болгосон. Мөн  богино зайд олон галт тэргийг шалгах аюулгүйн систем угсарч, тэжээл тасалдсан  үед жолоочгүй ажиллан товлосон газартаа аюулгүй хүрдэг болгосон. Хамгийн  сүүлд гараждаа автоматаар буцаж очин, автомат амардаг болгосон  гэжээ.

Тээврийн хэрэгсэл ажиллаж эхлэхээс өмнө, ажиллаж байх явцад ганц  царигт төмөр зам өөрийгөө оношлон, бүх системийн 300 гаруй шалгалтыг  гүйцэтгэдэг. Энэ систем хасах 40 хэмийн хүйтэн, нэмэх 80 хэмийн дулаанд ч хэвийн  ажилладаг онцлогтой.

BYD  компанийн хяналтын технологи, байршил тогтоох технологиос гадна ганц царигт  төмөр зам Хуавэй HUAWEI компанийн технологийн дэмжлэгтэй салшгүй холбоотой юм.  Хуавэй шинэ харилцааны технологийн маркетингийн үйлчилгээний хэлтсийн дарга Шүй  Янь: Хуавэй компанийн eLTE харилцааны  технологийн хурдтай, үр дүнтэй мэдээлэл дамжуулах сувгууд жолоочгүй автомат  удирдлагыг хянах, аюулгүй байдлыг баталгаажуулах, зорчигчдын тав тухтай  үйлчилгээг хангах зэрэгт тусалж байна гэжээ.


Шүй Янь: Ганц царигт  төмөр замын төслийг бид 4.5 дахь үеийн харилцаа холбооны технологид суурилан,  eLTE үндсэн станц, ip сүлжээ, гол сүлжээ  зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлсэн юм. Энэ сүлжээ инновацийн маш олон шийдлийг  бүрдүүлсэн утасгүй харилцааны технологи юм. Тухайлбал, бага хоцролттой, 1Gps-ын  хурдтай интернет сүлжээ, мөн камерын түргэн сүлжээ, төмөр замын мэдрэгчийн  нарийн сүлжээг зэрэг ашиглахын зэрэгцээ зорчигчдод HD видео үзэх, видео  харилцаа, интернет ашиглах үйлчилгээг хангаж байгаа юм гэжээ.  

Хятадын анхны ганц царигт төмөр зам ашиглалтад  орлоо


BYD ганц царигт төмөр замын төлөвлөгөөг энэ оны  хоёрдугаар улиралд туршин ажиллуулна. BYD компанийн ерөнхий захирал Ван Чуаньфү  сэтгүүлчдэд хэлэхдээ: Технологийн манлайллаас гадна, ганц царигт төмөр зам  зардал, үйл ажиллагааны засвар үйлчилгээний өөрийн өртөг хямд зэрэг давуу  талтай. Энэ нь хотын төмөр замын жижиг, дунд ачаа тээврийг үр ашигтай  нөхөх учраас ирээдүйн зах зээлийн хэтийн төлөв өргөн уудам юм гэжээ.  
Тэрээр хэлэхдээ: 

Яргай хотод бид хоёр сар гаруй  туршин ажиллууллаа. Энэ үйл явцад осол, гомдол ерөөс гараагүй. Энэ нь бидний  санаанд ороогүй үр дүн юм. Ганц царигт төмөр зам нь зөвхөн жижиг, дунд гэлтгүй,  том хотуудад зах зээлтэй гэдэгт итгэлтэй байна. Дотоодын 20 гаруй хот яаж  байгуулах талаар хэлэлцэж байна. Гадаадын зах зээлээс одоогоор Марокко,  Филиппин, Египет зэрэг улсын төслийг бид хүлээн аваад байна. Манай бие даасан  оюуны өмчийн эрхтэй үндсэн технологийг хэрэглэх болно  гэжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ