Их Британи “Европын холбооноос гарах хуулийн төсөл”-ийг баталжээ

2018-01-18 16:16:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Их   Британийн Төлөөлөгчдийн танхим "Европын холбооноос   гарах хуулийн төсөл" баталж, энэ сарын сүүлчээр Лордуудын   танхимд өргөн барьж, санал хураах болно. Энэ хуулийн төсөл одоогийн Европын   холбооны хуулийг Их Британийн дотоодын хууль болгон өөрчилж, Их Британи Европын   холбооноос гарахад хуулийн бэлтгэл ажил хийж байгаа явдал   болно.

17-нд Их   Британийн Төлөөлөгчдийн танхим 324 дэмжсэн санал, 295 татгалзсан саналаар энэ   хуулийн төслийг баталжээ. Парламентын хууль тогтоох журмын дагуу энэ сарын   сүүлчээр Лордуудын танхимд өргөн барьж, санал хураалтаар баталсны дараа хатан   хаан баталж хүчин төгөлдөр болно. Лордуудын танхим уг хуулийн төсөлд өөрчлөлт   оруулах санал гаргаж, Төлөөлөгчдийн танхимд буцаан дахин санал оруулах болно гэж   шинжээчид үзэж байна.

"Европын   холбооноос гарах хуулийн төсөл” нь Их Британийн парламентын 1972 онд баталсан   “Европ тивийн хамтын цогцын хуулийн төсөл”-ийг хүчингүй болгох юм. "Европ тивийн   хамтын цогцын хуулийн төсөл” нь Европын хамтын цогцын хууль дүрэм Их Британид   шууд буюу дам үйлчилж, хоёр талын хууль дүрэм зөрчилдөх үед эн тэргүүнд Европын   холбооны хууль үйлчлэх зарчмыг баталсан юм. 

Их уншсан

холбоотой мэдээ