10 мянган хүн тутамд 9.8 патентын эрх өгчээ

2018-01-18 17:26:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Оюуны өмчийн  эрхийн үндэсний газрын 18-нд нийтэлсэн патентын эрхийн бүртгэлийн тоо баримтаас  үзвэл, 2017 онд Хятадын шинэ бүтээлийн патентын эрх авсан хэмжээ тогтвортой  нэмэгдэж, 10 мянган хүн тутамд 9.8 патентын эрх өгчээ. Хятад улс нэгэнт оюуны  өмчийн эрхийн их гүрэн болсон бөгөөд жилд шинэ бүтээлийн патентын өргөдөл өгөх  хэмжээ, патент өгсөн хэмжээ 1 сая хүрсэн байна.   

Хятадын Оюуны өмчийн эрхийн үндэсний газар 18-нд  нэгдүгээр улирлын хэвлэлийн бага хурал хийлгэж, 2017 оны үндсэн ажлын бүртгэлийн  тоо баримтыг танилцуулжээ. Бүртгэлээс үзвэл, 2017 онд, Хятадын шинэ бүтээлийн  патентын эрхийн өргөдөл өгсөн хэмжээ 1 сая 382 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн  үеэс 14.2 хувиар нэмэгдсэн байна. Шинэ бүтээлийн 420 мянган патентын эрх өгчээ.  2017 оны эцэс хүртэлх байдлаар, Хятадын шинэ бүтээлийн патентын эрх өгсөн хэмжээ  1 сая 356 мянга гаруйд хүрсэн байна. Оюуны өмчийн эрхийн үндэсний газрын  хэвлэлийн төлөөлөгч Хү Вэньхүй танилцуулахдаа: 2017 онд олон төрлийн бүртгэлийн  тоо баримт иймэрхүү онцлогтой  болсон гэжээ. 
Манай орны патентын эрх өгөх түвшин тогтвортой  нэмэгдэж байна. 2017 онд манай улс дотооддоо патентын эрхийн өргөдөл өгсөн  хэмжээ, эрх өгсөн хэмжээ тогтвортой нэмэгдэж 2016 онынхоос 15.4 ба 8.2 хувиар  нэмэгдсэн байна. Арван мянган хүн тутамд 9.8 патентын эрх өгсөн нь 2016 оны  эцсээс 1.8 хувиар нэмэгджээ. Хоёрт, улсын дотоодын аж ахуйн нэгжийн инноваци  бүтээх статус улам бэхэжсэн байна. 2017 онд манай улсын патентын эрхийн өргөдөл  өгсөн, эрх өгсөн аж ахуйн нэгж тус тус 63.3 хувь, 66.4 хувийг эзэлжээ. Аж ахуйн  нэгжийн патентын эрх авахын төлөө гаргасан хувь нэмэр 73.5 хувь хүрсэн  гэжээ.

Хү Вэньхүй хэлэхдээ: 2017 онд Хятадын аж ахуйн  нэгжийн гадаадад патентын эрх авах хүчин чадал тасралтгүй эрчимжиж байгаа боловч  зарим салбарын патентын эрх авах байршуулалт гадаадынаас ялгаатай хэвээр байна.  Ялангуяа өндөр үнэ өртөгтэй цөм болсон патентын эрх авах шаардлага их  байна.

2017 онд олон улсын  патентын эрх авахаар өргөдөл өгсөн хэмжээ жилд 100 хүрсэн дотоодын аж ахуйн нэгж  44 хүрч, 2016 оныхоос 18-аар нэмэгджээ. Гуандүн мужийн хөдөлгөөнт холбооны Обай  компагни, Шэньжэн хотын шинжлэх ухаан техникийн Дажян компани зэрэг аж ахуйн  нэгж олноор нэмэгдсэн байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хуваасан 35  төрлийн техникийн салбараас оптик зүй, эм эмнэлгийн техник, мотор, дуу дүрс  бичлэгийн техник, тээвэр зэрэг 5 салбарт гадаадынхнаас ялгаа багатай байна. 10  гаруй жил үргэлжлэх патентын эрх авсан хэмжээнээс үзвэл,  дотоодын 29 салбарт  гадаадынхаас бага байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, 2017 онд Хятадын “нэг бүс нэг зам” дагуу улс  орнуудад өгсөн патентын эрхийн өргөдлийн хэмжээ 5608-д хүрч, 2016 оныхоос 16  хувиар нэмэгдсэн бол Хятад улсад патентын эрхийн өргөдөл гаргасан “нэг бүс нэг  зам” дагуу улс орнуудын тоо 41-д хүрчээ.

Мөн өдөр, Хятадын Оюуны өмчийн  эрхийн ажил эрхэлсэн үндэсний газраас патентын эрхийг хэрхэн хамгаалж буйг   танилцууллаа. Тус газрын Хөгжил төлөвлөлтийн албаны дарга Би Нань: 2017 онд  патентын эрх эзэмшигчийн эрхээ хамгаалах ухамсар дээшилсэн гэжээ.  

"2017 оны сүүлийн үеийн тоо  баримтаас үзвэл, Хятад улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлын орчин  тасралтгүй сайжирч, энэ тухай хүмүүсийн үзэл ойлголт  дээшилсэн бөгөөд эрх нь  хохирсон хүмүүсийн 73.3 хувь нь хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан нь 2016  оныхоос 10.5 нэгжээр нэмэгдсэн юм. Патентын эрхэнд халдсан нөхцөлд хуулийн дагуу  эрх ашгаа хамгаалсны улмаас авсан нөхөн олговрын хэмжээ илэрхий нэмэгдэж, 1 сая  юаниас дээших нөхөн олговор авсан хүний тоо 10.7 хувьд хүрсэн нь 2016 оныхоос  1.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм” гэжээ.

Хятадын Оюуны эрхийн ажил эрхэлсэн үндэсний газрын албаны хүн  хэлэхдээ: Хойшид бид патентын эрхийн үнэлгээг улам эрчимжүүлж, патентын эрхийн  бүртгэлийн тоо баримтыг нийтлэх тусгай механизмыг боловсронгуй болгож, улам олон  арга хэмжээ авч патентын эрх олгох, ашиглах, хамгаалах зэрэг бүхэл бүтэн  системийн чанар чансааг дээшлүүлэх болно гэжээ.

 

 

Их уншсан

холбоотой мэдээ