Нэг пуужингаар зургаан дагуул хөөргөв

Д.Хүчитбаатар 2018-01-19 15:36:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нэг пуужингаар зургаан дагуул хөөргөв

1-р сарын 19-ний 12 цаг 12 минутад, Хятад улс Жөүчуаний дагуух хөөргөх төвөөс “Чан Жэн 11” зөөгч пуужингаар “Жилинь 1 номерт видео” төслийн 7, 8-р дагуулыг бусад 4 жижиг дагуулын хамт сансар огторгуйд амжилттай хөөргөсөн байна.

Ийнхүү “Чан Жэн 11” зөөгч пуужин 100 дахь удаагаа үүрэг гүйцэтгэлээ. Энэ зөөгч пуужин 20.8 метр урт, 2 метрийн голчтой, 58 тонн жинтэй, 120 тонны даацтай юм.

Энэ удаагийн нислэг бол тус пуужинг анх удаа бүрмөсөн бизнесийн зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд зургаан дагуулын нэг нь Канад улсын дагуул болохоор мөн анх удаа гадаад оронд дагуул хөөргөх үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдол юм.




Их уншсан

холбоотой мэдээ