Үй олноор хөнөөх зэр зэвсгийн заналхийлэл улам ихсэж байна

Д.Хүчитбаатар 2018-01-19 15:50:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Үй олноор хөнөөх зэр зэвсгийн заналхийлэл улам ихсэж байна

Үй олноор хөнөөх зэр зэвсгийг хязгаарлах, итгэлцлийн механизм бий болгох сэдвээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 18-нд дээд хэмжээний шүүмжлэл өрнүүлж, түүнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш оролцож үг хэлжээ.

Тэрээр, цөмийн зэвсгийн тухай дэлхийн хүн ардын сэтгэл түгшиж байгаа байдал хүйтэн дайны үеэс хойших хамгийн дээд цэгтээ хүрлээ. Америк, Орос зэрэг орны цөмийн зэвсэг, бусад асуудлаарх итгэлцэл тасралтгүй буурч, Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээр хүнд байдалд ороод байна. Үүний дээр Сирийн хилд химийн зэвсэг хэрэглэж байгаа зэрэг нь химийн зэвсэг хэрэглэхийг хориглох тухай олон улсын системд ноцтой сорилт учрууллаа. Мөн Солонгосын хойгийн байдал нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг улам хурцатгаж байна. Өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа цэрэг дайны мөргөлдөөний эрсдэл, түүний улмаас үүсэх төсөөлөхийн аргагүй үр дагаварт үнэхээр сэтгэл түгшиж байна гэжээ.

Гуттериш: БНАСА, БНСУ дахин нээлттэй солилцооны горимд шилжиж, цэрэг армийн солилцоог сэргээх болсныг дэмжиж байгаа бөгөөд БНАСАУ Пёнчаны өвлийн олимпод оролцохоор болсныг сайшааж байна. Энэ сайхан боломжийг ашиглаж, дипломат хүчин чармайлтаа нэмэгдүүлэн, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохоор хичээн зүтгэхийг олон улсын хамтын нийгэмлэг хүсэж байна. Армийн зардал, зэр зэвсгийн нөөц тасралтгүй нэмэгдэн, бүс нутгийн байдал хурцадмал болж буй зэргийн улмаас үй олноор хөнөөх зэр зэвсгийн заналхийлэл ихэссэн болохоор дахин итгэлцлийн механизм байгуулах асуудал тулгамдаад байна. Мөн талууд байр сууриа харилцан мэдэгдэж, армийн төсөв, стратегийн үзэл баримтлал, армийн байршуулалт зэргийн мэдээллээ солилцох нь маш чухал бөгөөд зэвсэглэлийг хорогдуулах, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх, цөмийн зэвсгийг хянаж шалгах механизмыг үргэлжлүүлэн сайтар ажиллуулах нь маш чухал юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ