Дотоодын киноны орлого гадаад киноноос илүү гарав

2018-01-19 16:00:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дотоодын  киноны орлого гадаад киноноос илүү гарав

Жүншинь агентлагийн мэдээ: Хятадын дотоодын киноны  орлого анх удаа гадаад киноноос илүү гарч, соёлын талаарх эрчүүдийн зардал анх  удаа эмэгтэйчүүдээс давж, 1990 оноос хойш төрсөн хүмүүс соёлын хэрэглээний гол  хүчин болжээ. Энэ нь 19-нд Бээжинд нийтэлсэн “2017 оны Хятадын муж, хотын соёлын  аж үйлдвэрийн хөгжлийн үзүүлэлт”, “2017 оны Хятадын соёлын хэрэглээний  үзүүлэлт”-ийн тайланд орсон тоо баримтууд юм.

"2017 оны Хятадын муж, хотын  соёлын аж үйлдвэрийн хөгжлийн үзүүлэлт”-ийн ерөнхий жагсаалтад, Бээжин хот  соёлын аж үйлдвэрийн нөлөө, хүчин чадлаараа тэргүүлж, Шанхай хот соёлын аж  үйлдвэрийн нийгмийн нөлөө, зах зээл, олон нийтийн хүрээлэн буй орчны давуу  талаараа удаалжээ.

"2017 оны Хятадын  соёлын хэрэглээний үзүүлэлт”-ийн тайланд тэмдэглэснээр, Хятадын соёлын  хэрэглээний ерөнхий үзүүлэлт тасралтгүй өсөн нэмэгдэж, 2013 онд 73.7 хувь байсан  бол 2017 онд 81.6 хүртэл нэмэгдэж, жилд дунджаар 2.6 хувиар өсжээ.  



 

Их уншсан

холбоотой мэдээ