Рэнь Вэньдүний зургийн үзэсгэлэн нээгдэв
МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Монгол улсын санхүү, эдийн засгийн их сургууль, Хятадын Шаньдүн мужийн Даляний аж үйлдвэрийн их сургуулиас хамтран зохион байгуулсан “Хятадын алддарт зураач Рэнь Вэньдүний усан будгийн зургийн үзэсгэлэн” 9-р сарын 20-нд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн байранд нээгдлээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн, хатагтай Ли Вэй, тус төвийн орлогч дарга Хасбагана, мэргэжилтэн Дэбө, Монгол улсын Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутнууд, ХОУР, МУ-ын Star TV зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нийт 100 шахам хүн оролцжээ.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн орлогч дарга Хасбагана үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ: Энэ үзэсгэлэн БНХАУ байгуулагдсаны 68 жилийн ойд тохиолдуулан манай төвөөс зохион явуулж буй соёл, эрдэм шинжилгээний цуврал арга хэмжээнүүдийн нэг бөгөөд энэ нь "Нэг бүс нэг зам”-ын хүрээнд, Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн салбар дахь солилцооны түвшинг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлэх, Монгол улсын оюутан сурагчдад Хятадын усан будгийн зургийн урлаг, Хятадын соёлыг танилцуулах, хоёр орны ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, Хятадын их дээд сургуулиуд болон МУ-ын их дээд сургуулиудын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилготой юм гэжээ.
Тус арга хэмжээ энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм.
/ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/