Гүйжөү мужийн дуу бүжгийн чуулгын тоглолт болов

2017-09-21 09:31:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гүйжөү мужийн дуу бүжгийн чуулгын тоглолт болов

Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Хятадын Гадаад соёлын солилцооны төв, Гүйжөү мужийн Дуу бүжгийн чуулгын хамтран зохион байгуулсан "Нэрт зохиол, сонгодог бүтээл-Өнгөт Гүйжөүгийн өгөөмөр салхи" уран сайхны тоглолт 9-р сарын 20-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хотын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.

Гүйжөү мужийн Дуу бүжгийн чуулгын уран сайханчид хамтын дуу бүжиг-"Өнгөт Гүйжөүгийн өгөөмөр салхи", эрэгтэй гоцлол дуу-"Хайрт эгч маань голын хөвөөнд хувцас угааж сууна", Дүн үндэстний хослол бүжиг-"Модны аялгуу", эмэгтэй гоцлол дуу-"Сайхан цэцэг улаан байдаг" (Бү-И үндэстний ардын дуу), Мяо үндэстний эрэгтэй хамтагийн бүжиг-"Би башгаас ирлээ", лимбэний гоцлол хөгжим "Модны навчаар тоглох хөгжим", Мяо үндэстний эмэгтэй хамтлагийн бүжиг-"Эрвээхэй ээж", эрэгтэй, эмэгтэй хослол дуу-"Мяо үндэстний HXak Yeet хэмээх уянгын дуу", хамтын дуу бүжиг "Гар гараа барилцан сэтгэл зүрхээрээ холбогдъё" зэрэг орон нутгийн болон үндэстний өвөрмөц онцлог бүхий тоглолт хийж, Улаанбаатарын 500 гаруй хүн үзсэн байна.

Эдгээр тоглолт түүхэн ороо бусгаа үеийг туулан, өнөр баялаг өв соёлоо дээдлэн хамгаалж, уламжлан хөгжүүлж ирсэн Гүйжөүгийн уугуул иргэдийн үндэстэний ой санамж, нандин өв мөн бөгөөд Мяо, Бү-И, Дүн, И, Шүй зэрэг Хятадын үндэстний цөөнхүүдийн ард иргэдийн хайр сэтгэл, ахуй амьдралын учир утга, хэв маягийн илэрхийлэл юм. 

Дүн үндэстний давтагдашгүй дуу, бүжиг, хөгжим, үндэстэний уралдаан, загварлаг хувцас өмсгөлийн үзүүлбэр цэнгүүн ном сударт бичсэнчлэн "Дэлхийг тойрч нүдээ хужирласан ч, өнгөт Гүйжөүгийн үзэмжинд аргаггүй л сэтгэл татагдна" гэж ардын аман зохиолд өгүүлдэгтэй нийцэж байдаг юм.

Одоогийн байдлаар, "Нэрт зохиол, сонгодог бүтээл-Өнгөт Гүйжөүгийн өгөөмөр салхи" уран сайхны тоглолтыг нийт 3000 гаруй удаа тоглож, 3 сая үзэгчийн хүртээл болгон, Америк, Канад, Орос, Их Британи зэрэг улс оруудад олон удаа аялан тоглолт хийж, гадаад дотоодын үзэгчдийн ташаалд нийцсэн бөгөөд бүх Хятадын үндэстний цөөнхийн 3 дахь удаагийн уран сайхны тоглолтын шалгаруулалтад амжилттай оролцон шагнал хүртэж, БНХАУ-ын Соёлын яамнаас тус тоглолтыг "Соёлын бүтээлийг түгээгч, шилдэг үйлчилгээний төсөл"-өөр шалгаруулсан байна. 

/ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ