Монгол улсын нэрт зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
2018-01-14 17:09:00
Энэ сарын 13-нд Хөх хотноо Монгол улсын нэрт зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ. Анх удаагаа Хөх хотод болж байгаа энэ үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн шагналт, гавьяат зураач Батмөнх, Монголын урчуудын эвлэлийн зураач Батдорж, Цэрэндорж, Нацагдорж зэрэг 24 уран бүтээлчийн "Улаанхүү харийн нутагт”, “Бат цагаан уул”, “ Өндөр хааны сүрэг”, “Хятад барилгачид улсын их дэлгүүрийг барьсан нь” зэрэг зуу шахам уран бүтээлийг тавьжээ.
/Сэтгүүлч Хасмөчир, Оюунсод нар мэдээлэв/