60 мянга гаруй соёлын дурсгал олдов
2022-09-28 18:35:20
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 28-нд Хойд сүн гүрний Дүнжин хотын Жөүчяо гүүрний дурсгалт газрын археологийн судалгааны үр дүнг нийтлэв.

Жөүчяо гүүр нь Хятаын Хойд Сүн гүрний Дүнжин хотын онцлох барилга бөгөөд Тан гүрний үед эхлэн байгуулж, хожим нь олон гүрний нүүр үзэж, Мин гүрний эцэс гэхэд Хата голын сав газрын шавар шавхайд булагдсан аж. 2018 оны эхээр Хэнань мужийн соёлын дурсгалыг судлах хүрээлэн зэрэг байгууллагууд Хэнань мужийн Кайфэн хотын Гүлөү дүүргийн Жөүчяо дурсгалт газруудад археологийн малтлага хийсэн юм.

2022 оны 9-р сарын байдлаар Жөүчяо гүүрний дурсгалт газарт 4400 хавтгай дөрвөлжин метр археологийн малтлага хийж дууссан бөгөөд голын суваг, усан байгууламж, гүүр зэрэг янз бүрийн цаг үеийн 117 төрлийн дурсгалт зүйлс олдсон байна. Шаазан, ваар, хаш, алт, мөнгө, зэс, төмөр, яс зэрэг 60 гаруй мянган ширхэг соёлын дурсгалууд олджээ.